Сидней хот олон тэрбумын хөрөнгө оруулалттай метроны шинэ шугам нээсэн түүхэн өдрөө тэмдэглэж байна

Passengers board a train.

Сидней хотын Chatswood-нээс Sydenham хүртэл зорчих метроны газар доогуурх шугамыг албан ёсоор нээлээ. Source: AAP / Jeremy Piper

Get the SBS Audio app

Other ways to listen

Сидней хотын CBD-ийн дагуу 21 тэрбум долларын өртөгтэй жолоочгүй метроны шугам нээгдэж, анхны зорчигчдоо тээвэрлэлээ.


Зорчигчид Sydenham буудлаас Chatswood хүртэл 22 минут, CBD-ээс Notrh Sydney хүртэл гуравхан минутын дотор явах боломжтой.
Энэ шугамаар явах галт тэрэг нь 1150 гаруй хүн тээвэрлэж, цагт 100 км хүртэл хурдлах хүчин чадалтай.

Энэ бол Сидней хотод дөрвөн метроны шугам, 46 буудал, 113 км шинэ төмөр зам барьж байгуулах 21 тэрбум долларын өртөгтэй нийтийн тээврийн төслийн нэг хэсэг юм.

Share